Миний блог : Ядуурал Эссэ

Ядуурал Эссэ

Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурьтай эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно. Ядуурлыг хэмжих Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно. Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ. Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог. 1 өдөрт 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүмүүсийн тоо, бүсээр (1981-2001 он) 2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг. Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ Харин Сахарын цөлнөөс доошхи Африкт туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна. Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс ЗХУ задарч зүүн Европ ба төв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ. 1990 оноос хойш дэлхийн ядуурлын түвшин ерөнхийдөө буурчээ Ядуурлын шалтгаан 1960-аад оны Нигер-Биафраны дайны үед өлбөрсөн эмэгтэй хүүхэд. Эдийн засгийн * Ажилгүйдэл * Хоол хүнсний хомсдол, үнийн өсөлт (үүнд үр тариаг түлш болгон ашиглаж буй явдал ихэд нөлөөлнө) * Баячууд өөрсдийн хөрөнгөө бусад орнуудад хадгалуулж шилжүүлж буй явдал * Худалдааны тэгш бус байдал. Үүнд хөгжиж буй орнуудын харьцагуй давуу тал алдагдана * Газрын тэгш бус хуваарилалт Засаглалын * Ядуу орнуудад ардчилсан бус байдал * Хууль үйлчлэхгүй байдал * Үр бүлтээлтэй засаглалгүй байдал * Нөөцийн зөв ашиглалт (зөв ашиглалт байхгүйгээс болж газрын баялаг ихтэй орнууд нь түүнээсээ болж зүдэрдэг ба заримдаа нөөцөө "хараал" гэж тодорхойлох нь ч бий) * Дэд бүтцийн хөгжил муу * Боловсролын стандарт, хүрэлцээ муу * Авлига, хуул хахууль Хүн ам зүй ба социал үзүүлэлтүүд * Хүн амын хэт өсөлт, гэр бүл төлөлвлөлт байхгүй байдал * Гэмт хэрэг * Түүхийн хүчин зүйлс (ж.нь. империализм, колоничлол, коммунизмын дараах байдал) * Боловсролтой хүмүүс гадаад руу явах явдал * Соёлын нөлөө (уламжлалт амьдралын хэв маягууд) * Нийгмийн халамжийн тогтолцоонд ядуучууд биш зөвхөн дунд анги л хамрагддаг байдал * Дайн (үүнд иргэний дайн, геноцид, улс төрийн аллага) * Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах үзэл (үүнд насаар болон хүйсээр ялгаварлах явдал, арьс өнгөөр ялгаварлах) * Хувь хүний үйлдлүүд (Исабелл Соухиллын судалгаагаар, "а. сургуулиас битгий гар б. гэрлээгүй байхдаа хүүхэдтэй битгий бол в. ямар ч ажилтай байсан түүнээс битгий гар" гэсэн зарчмуудыг дагавал ядуурах магадлал эрс буурна гэжээ.) [засварлах] Эрүүл мэнд Нигерийн хөдөөний эмнэлгүүдэд модон мэс заслын ширээнүүд элбэг ажээ. * Сайн чанарын эмнэлгийн үйлчилгээгээр хангагдахгүй явдал * Хүүхэд байхдаа хоол тэжээлээр дутагдах[34] * Өвчин эмгэг, үүнд "ядуурлын өвчнүүд" гэгдэх: ДОХ,хумхаа, сүрьеэ * Сэтгэл гутрал * Архидалт, хар тамхиний донтолт [засварлах] Байгаль орчны үзүүлэлтүүд * Газар нутгийн үржил шим муу байх * Цөлжилт ба бэлчээрийн талхлалт * Ой модны хомсдол * Уур амьсгалын өөрчлөлт * Газарзүйн үзүүлэлтүүд * Усны хомсдол [засварлах] Ядуурлыг багасгах * Эдийн засгийн өсөлт Дэлхийн Банкны ядуурлын эсрэг стратегийн чухал хэсэг нь ядуурлыг эдийн засгийн өсөлтөөр багасгах явдал юм. * Чөлөөт зах зээл Засгийн газрын оролцоо бага, капиталист худалдаа арилжаа болон зах зээлийн эдийн засагтай байх * Чөлөөт худалдаа * Шууд тусламж Засгийн газрын хүмүүстээ үзүүлэх тусламж, тэтгэлэг болон сайн дураараа хүмүүсийн өгөх тусламж * Хөгжлийн тусламж Хөгжилтэй орнуудын хөгжиж буй орнуудад өгөх тусламж туслалцаа * Ядуусын амьдралын боломж баталгааг дээшлүүлэх * Мянганы хөгжилтийн зорилтууд
start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
хулан (зочин)

энэ эсээ нь монголын хэмжээнд өнөөгийн байгаа байдлыг харуулсан миний хувьд сайн эсээ болсон гэж бодож байна. гэхдээ энэ ядууралыг хөрөнгийн бус буюу оюун санааны хомсдолын гэдгээр бас бичээсэй гэж үнэхээр хүсэж байна. би яг өөрөө энэ хөрөнгийн бус ядуурлын талаар бичих гээд хүмүүсийн бичсэн эсээнүдийг их уншлаа. зүгээр л надад таалагдлаа

Guest (зочин)

Wikipedia l bnshde

sara (зочин)

таалагдлаа миний зохиосон эссэнээс хамаагүй сайн болжээ

Чимгээ (зочин)

Энэ эссэ надад маш их таалагдлаа

Чимгээ (зочин)

Энэ эссэ надад маш их таалагдлаа

Батчимэг (зочин)

таалагдлаа

oojii (зочин)

Bad

Oogii (зочин)

BAD

CHInguun (зочин)

bad bad bad very very very bad

otgoo (зочин)

shal soni boljihjee dund yu yu yuwaad bgaa ni oilgogdhgui bn.

Болормаа (зочин)

Энэ эссэ ойлгомжтой байж бгаад сүүлдээ утгаа алдцан байна.

тм (зочин)

zarim talaaraa dutmag bn gehdee goy bolj

номин (зочин)

Би энэ эссэний яг унэнг хэлий хэтэрхий их тоо бас төв яриа орсон бн илүү уран сэтгэмж зүйрлэл хтэй нээрээ шуу.миний зөвөлгөөг дагаад жаахан чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлыг оруул бас эхлэл нь анраарал татахүйц содон байвал зүгээр. Амжилт.

chimee (зочин)

ene chin huulbar bnshdeee Ядуурал – Википедиа
mn.wikipedia.org/wiki/Ядуурал
Ядуурал (англ. Poverty; орос. Бедность) гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал ... эндээс хуулцан байн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)